Нүүр хуудас

Үндсэн цэс

  • Нүүр
  • Сумын тухай
    • Түүхэн танилцуулга
  • Нутгийн удирдлага
    • ИТХ
    • Засаг дарга
    • Засаг даргын орлогч
    • Засаг даргын тамгын газар
  • Байгууллага
    • Хүн эмнэлэг
    • Сургууль
    • Цэцэрлэг
    • Соёлын төв
    • Харилцаа холбоо
  • Сумын газрын зураг
  • Фото альбом
  • Нутгийн зөвлөл
  • Вэб холбоос
  • Холбоо барих

Нэвтрэх хэсэг



  • Нууц үг мартсан уу?
  • Хэрэглэгчийн нэрээ мартсан уу?
  • Бүртгэл үүсгэх


© 2010 Увс аймгийн Малчин сумын албан ёсны вэб сайт.

Манай вэб сайтад тавтай морилно уу
МЭНДЧИЛГЭЭ Хэвлэх
2010 оны 12-р сарын 30, Пүрэв гариг, 08:28

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 1930 онд анх хүүхдийн цэцэрлэг байгуулагдаж байсан тэр үеэс 30 жилийн дараа буюу 1960 онд Малчин сумын хүүхдийн цэцэрлэг үүсэн байгуулагдаж, боловсролын салбарын хөгжил, шинэчлэлийн түүхийг бүтээлцсээр 50 жилийн түүхэн ойгоо ажил бүтээлийн өндөр амжилтаар угтаж 2010 оны 7 сарын 25-27 ны өдрүүдэд олон сайхан үйл явдлаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Цэцэрлэгийн хөгжилд оруулсан нутгийн зон олныхоо хувь нэмэр, сэтгэлийн их өглөг, дэмжлэгийг бид халуун сэтгэлээр хүлээн авч бага насны хүүхдийн сургалтын таатай орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах , техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чиглүүлэн үр дүнтэй бүтээлчээр ашиглаж байна.

Монгол түмнийхээ , нутаг усныхаа хойчийг гэрэлтүүлэгч балчирхан үрсийн хоёр дахь гэр “ Цэцэрлэг” хэмээх алдартай хаш цагаан өргөөнд морилон саатаж, тэнд эцэг эхийн ариун сэтгэл , гэгээн мөрөөдлийн залгамж болсон балчирхан хүүхдүүдээр бүчүүлэн багшаа , асрагч багшаа , тогооч багшаа хэмээн дуудуулах бүтээлч хамт олныхоо халуун мэндийг, хоёр он солигдох торгон агшинд монгол орны 4 зүг , 8 зовхист төдийгүй дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч буй элэг нэгт түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

Ирж буй 2011 онд байгаль дэлхий нар , хураа харамгүй хайрласан, тэнгэрлэг дээд заяат түмний минь буян заяа дэлгэрсэн , түвшин сайхан жил байхын ерөөлийг өргөж байна.

Та бүхэндээ Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

Малчин сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч

Салдангууд овгийн Дамбийн Сарантуяа

 
Мэндчилгээ Хэвлэх
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг, 15:00

Та амархан сайн байна уу?

Буурал дээдсийн маань зуунаас зуунд өртөөлүүлэн авчирсан ариун дагшин газар шороо, нутаг ус бол Малчин сум хэмээх “овогтой” бид бүхний дээд шүтээн асрал энэрэлийн өргөө, аавууд, ээжүүдийн алтан гэрээс захиас, яндашгүй өв хөрөнгө билээ.

Дэлгэрэнгүй...
 
Мэндчилгээ Хэвлэх
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг, 15:07

МЭНДЧИЛГЭЭ

Амжилт бүтээлээрээ алдаршсан төрөлх сумынхаа 85, охид, хөвгүүдийн билгийн мэлмий нээж, эрдмийн замд хөтөлсөн дунд сургуулийн 70, балчир үрсийн баясгалант дуу хадсан цэцэрлэгийн 50 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амар амгаланг айлтгая.
Сум, сургууль, цэцэрлэгээ хөгжүүлж бэхжүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан явахыг хүсэн ерөөе.

Малчин сумын Нийслэл дэх
нутгийн зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ

 

 
Мэндчилгээ Хэвлэх
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг, 15:11

МЭНДЧИЛГЭЭ

- Та ямар сургууль төгсөөд төр засагт ямар ажил алба хашиж ирэв ээ?
Би 1984 онд ЗХУ-ын Тюмень хотын Улсын Их Сургуулийг нябо, эдийн засагч мэргэжлээр төгсч Увс аймгийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст 1984-1990 онд мэргэжилтэн, 1990-2000 онд аймгийн Татварын албаны дарга, 2000-2005 онд Санхүү эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга, 2005-2009 онд Хадгаламж банкны салбарын захирал, 2009 оны 7 дугаар сараас аймгийн Аудитын газрын Ерөнхий аудитороор ажиллаж байна. 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн юм.

 

Дэлгэрэнгүй...
 
Шинэ доктор Хэвлэх
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг, 16:48

Отгон доктор төрлөө

2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чонос овгийн Шинэнгийн Эрдэнэцэцэг “Баядын хуримын зан үйлийн бэлгэдэл” сэдвээр соёл судлалын доктор (Ph.D)-ын зэргийг эрдмийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар амжилттай хамгааллаа. Ийнхүү Увс аймгийн Малчин сум 85 жилийн ойн баярынхаа өмнө нэгэн шинэ доктортой боллоо.

 
Бусад мэдээллүүд...
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • Малчин сумын вэбсайт
  • Малчин сумын 85 жилийн ой
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 2-с 1

Фото зураг

_MG_4286.jpg

Санал асуулга

Та хаанаас манай сайтад зочилж байна вэ?
 

Сурталчилгаа

Хэрэгтэй холбоосууд:
Төрийн байгууллагууд
Төрийн байгууллагуудын вэбсайтууд.
Малчин сумын реклам!

Хэн онлайн байна

Манайд 2 зочид онлайн