Нүүр хуудас Байгууллага Цэцэрлэг

Үндсэн цэс

  • Нүүр
  • Сумын тухай
    • Түүхэн танилцуулга
  • Нутгийн удирдлага
    • ИТХ
    • Засаг дарга
    • Засаг даргын орлогч
    • Засаг даргын тамгын газар
  • Байгууллага
    • Хүн эмнэлэг
    • Сургууль
    • Цэцэрлэг
    • Соёлын төв
    • Харилцаа холбоо
  • Сумын газрын зураг
  • Фото альбом
  • Нутгийн зөвлөл
  • Вэб холбоос
  • Холбоо барих


© 2010 Увс аймгийн Малчин сумын албан ёсны вэб сайт.

Цэцэрлэг

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхдийн сурч, хөгжих, хүмүүжих  таатай орчин бүрдүүлэх, багшийн боловсролыг дээшлүүлэх замаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг  сайжруулан хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэхэд оршино

ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Малчин сумын хүүхдийн цэцэрлэг 1960 онд 25 хүүхэд , 1 багш , 3 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.

Тус цэцэрлэг нь 1975 оноос 3 бүлэгт 75 хүүхэд, 10 гаруй багш ажилчинтай , 1990 оноос цэцэрлэгийн 4, яслийн 1 нийт 5 бүлэгт 100 гаруй хүүхэд сурган хүмүүжүүлж  , 18 багш ажилчинтай болж үйл ажиллагаа нь улам бүр өргөжин  хөгжиж ирсэн билээ.

1990-ээд оны ардчилсан хувьсгалын жилүүдэд улс орны шилжилтийн үеийн хүндрэл цэцэрлэгийг тойроогүй нь улмаар 1993 он гэхэд дөнгөж 2 бүлэгт 50 хүрэхгүй хүүхэд , 5 багш ажилчинтай болж үйл ажиллагаа хумигдан орон тоо бүтцэд өөрчлөлт орсон билээ.

Монгол улсын Засгийн газар  1995 , 2000 онд   Сургуулийн өмнөх боловсрол үндэсний  хөтөлбөрийг батлан орон даяар цэцэрлэгийн үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжин хөгжүүлсний үр дүнд өнөөдөр манай  цэцэрлэг 13 үндсэн ажилчин ажиллаж , 2 гэрээт ажилчин,  үндсэн 3 бүлэг, хувилбарт 6 бүлэгт 175- 200 орчим хүүхэд авч ажилласнаар  СӨННХ-ийн 68.5 %-ийг СӨБ-ын сургалтад хамран сургаж байна.
Хүүхдийн цэцэрлэг 2009 оны ажлын амжилтаараа аймгийн 25 цэцэрлэгээс эхний 4-р байранд орлоо.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН , АХМАД БАГШ НАР


Түдэвийн  Дээшин
1945 онд Хяргас суманд төрсөн. 1956-1963 онд дунд сургуульд, 1963-1965 онд цэцэрлэгийн багшийн сургуульд суралцаж онц дүнтэй төгссөн. Тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй.
Аймгийн 5   дугаар цэцэрлэгт багш , Баруун туруун сумын цэцэрлэгт эрхлэгч, Малчин сумын дунд сургуульд багшаар ажиллаж байсан.
1989- 1993 оны 7  сар хүртэл тус  сумын эрхлэгч багшаар ажилласан.



Равагийн  Батхүү

1946  онд Хяргас сумын нутаг Тараагийн гол хэмээх газар төрсөн. 1957- 1962 онд Малчин сумын дунд сургуульд, 1962-1966 онд Улаанбаатар хот дахь багшийн сургуулийн дэргэдэх Цэцэрлэгийн багшийн ангийг хүмүүжүүлэгч багш, дуу хөгжмийн багш гэсэн хос мэргэжлээр төгссөн.
1966- 1992  он хүртэл сумын цэцэрлэгт багшаар тасралтгүй 25 жил ажилласан.


Дамдины Цэнд

1950 онд Малчин сумын нутагт төрсөн. 1958-1965 онд дунд сургуульд,
1966-1969  онд цэцэрлэгийн багшийн сургуульд суралцаж төгссөн .

Малчин сумын цэцэрлэг, аймгийн 8 дугаар цэцэрлэг,

сэлэнгэ аймгийн Сайхан сумын 11-р цэцэрлэгт нийт 38  жил тасралтгүй багш мэргэжлээрээ ажилласан


Цэцэрлэгийн ажлын үзүүлэлтээс

Цэцэрлэг нь үндсэн бүлэг, хувилбарт сургалтаар сумын бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулж Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байна. Үндсэн бага ,дунд, ахлах бэлтгэл 3 бүлэг хичээллэдэг.
Малчдын 2-4 настай хүүхдийг “Нүүдлийн бүлэг” 5-6 настай хүүхдийг “Ээлжийн бүлэг”- т 1-4 сар хамруулан сургаж хэвшлээ.


Эрхлэгч, багш Д.Сарантуяа

СӨБ-ын хамран сургалт

Үүнээс : Үндсэн бүлгийн хамран сургалт

Малчдын хүүхдийн хамран сургалт


Багш Н.Болормаа 1997 онд Соёлын коллеж төгссөн , дуу хөгжмийн багш мэргэжилтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй. 
·    1997-2002 соёлын төвд хөгжмийн багш
·    2003 оноос цэцэрлэгийн багш
Ажлын амжилт
·    2005-2006 онд аймгийн багш нарын олимпиадад I  байр
·    2006-2007, 2008-2009 онд аймгийн багш нарын ур чадварын уралдаанд III байр тус тус эзэлсэн тэргүүний багш юм.
·    2009 оны сумын аварга багш Авьяас залуу үе төвийн Шилдэг багш алтан медаль


Цэцэрлэгийн багш нарын амжилтаас

 

 

 

 

 

 

 

Эрхлэгч, багш Д.Сарантуяа      
1989-1999 онд цэцэрлэгийн багшаар
2000 оноос цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна
Ажлын амжилт
·    Аймгийн багш нарын ур чадварын уралдаанд 1993, 1997,2000 онд тусгай байр, III,I байр эзэлж улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцсон
·    2008-2009 онд БСГ-аас  аймгийн цэцэрлэгүүдийн дунд зарласан “Хүүхдийг сургуульд бэлтгэх асуудал” илтгэлийн уралдаанд III байр эзэлсэн.
·    Монголын багш нарын анхдугаар чуулганы төлөөлөгч / 2007 он /       
Багш Н.Болормаа 1997 онд Соёлын коллеж төгссөн , дуу хөгжмийн багш мэргэжилтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй. 
·    1997-2002 соёлын төвд хөгжмийн багш
·    2003 оноос цэцэрлэгийн багш
Ажлын амжилт
·    2005-2006 онд аймгийн багш нарын олимпиадад I  байр
·    2006-2007, 2008-2009 онд аймгийн багш нарын ур чадварын уралдаанд III байр тус тус эзэлсэн тэргүүний багш юм.
·    2009 оны сумын аварга багш Авьяас залуу үе төвийн Шилдэг багш алтан медаль

Багш . Ө.Болормаа 2008 онд МУБИС –СӨБС төгссөн
Багш арга зүйч  мэргэжилтэй, дээд боловсролтой.
2008-2009 оны хичээлийн жилээс тус цэцэрлэгт багшилж байна.
Ажлын амжилт
2008-2009 оны хичээлийн жилд аймгийн багш нарын дунд явуулсан Бүтээлч багш шалгаруулах уралдаанд II байр эзэлсэн.


Багш. Цахын Оюунцэцэг 1990 онд Улаанбаатар хот дахь Цэцэрлэгийн багшийн сургууль төгссөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, тусгай дунд боловсролтой
·    1991-2006 он хүртэл тус сумын цэцэрлэгт багш
·    2006  оны 9 сараас хувиараа бизнес эрхэлж байгаа.
Ажлын амжилт
·    2003 онд Зүүн бүсийн багш нарын ур чадварын уралдаанд I байр
·    Аймгийн цэцэрлэгийн багш нарын олимпиадад  II байр тус тус эзэлж байсан.
·    Байгууллагын аварга багш.

ЦЭЦЭРЛЭГИЙН БЯЦХАН АВЬАСТНУУДЫН  АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЯВАГДДАГ  УРАЛДААНД ГАРГАСАН  АМЖИЛТААС …

Бага насны хүүхдийн дунд аймгаас зохион байгуулсан тэмцээн, уралдаанд  багш  нар бяцхан шавь нараа  бэлтгэн оролцуулж тогтмол амжилт гаргасаар байна
2003-2005 онд  Цодгор хүү тэмцээнд Ганбатын Баторгил IY, II байр
2003 онд Уран жиргээ уралдаанд Сүхочирын Уранхас I байр
2004  онд Математикийн олимпиадад Ганзоригийн Оюунболд III байр


2005 онд   олимпиадад Сүх очирын Уранхас тусгай байр
Зүүн бүсийн язгуур урлагийн наадамд Цогтсайханы Дашням III  байр
2006 онд Уран жиргээ уралдаанд Балдоржийн Оюунбилэг III байр
Цодгор хүү тэмцээнд Идэшийн Сүх бат I байр
2007 онд Багшдаа барих бэлэг 100 буудалтын тэмцээнд Батбуяны Мөнхтогтох I байр
2007, 2008  онд Цодгор хүү тэмцээнд Батбуяны Мөнхтогтох  III, I  тус тус эзэлсэн



Сүх-Очирын Уранхас
2003 онд Уран жиргээ уралдаанд I байр
2005 онд   олимпиадад  тусгай байр
Одоо 5 дугаар ангид суралцаж байна



Санжжав овогтой Уянга
Авьяас 2009 уралдааны гоцлол бүжиг төрөлд 3-р байр эзэлж “Хүрэл” медалиар энгэрээ мялаав. Одоо 1-р аннгид суралцаж байна.



2004  онд Математикийн олимпиадад Ганзоригийн Оюунболд III байр
Одоо 7 дугаар ангид суралцаж байна

1990 ОНООС ХОЙШХИ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭЛЧ АЖИЛ

  • 1990 онд Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 90 хүүхдийн хатуу, зөөлөн эдлэл, төгөлдөр хуур хөгжим, гал тогооны зарим цахилгаан төхөөрөмжөөр тоноглосон
  • 1998  онд Ядуурыг бууруулах бичил төслөөр 3 бүлэгт пошикоор давхар зуух хийж ангиудын гар галлагааг сайжруулах ажил хйисэн
  • 2002 онд орон нутгийн төсвөөс 500,0 төгрөгийн өртөг бүхий дээвэр засварлах ажил хийгдсэн
  • 2003 онд Тогтвортой амьжиргаа төслөөр 6100,0 сая төгрөгийн өртгөөр 4 ангид нам даралтын халаалтын ажил хийсэн
  • О бүлэг тохижуулах ажлыг иргэдийн хандиваар шийдвэрлэв / 215,0 /
  • Төсвийн нөөцөөр гал тогоо эрхлэгчийн өрөөг холбосон халаалтын ажил хийв /500,0/
  • 2005 онд зөөлөн эдлэл төслөөр 50 хүүхдийн цагаан хэрэглэл шийнэчлэв./ 618.0/
  • 2006  онд стандартын муу усны цооног, ОО барив/346,0/
  • 2006-2007 онд сумын 3 багаас тус тус  нүүдлийн гэр цэцэрлэг барьж өглөө./ 2802,6 /
  • 2007-2008 онд сумын цэцэрлэгийн хамт олон иргэдийн хандиваар хүүхдийн тоглоомын талбайгаа засч шинэ тоглоомоор баяжууллаа / 750.0/
  • 2008-2009 онд ТА-2 төслийн 13200,0 төгрөгийн санхүүжилтээр нам даралтын халаалтын өргөтгөл  хийв
  • Цэцэрлэгийн хамт олон хуримтлал  мөнгөн хуримтлалаараа 3 бүлэгтээ өнгөт телевизор, угаагч машин авав./ 450,0 /
  • 2007  онд хатуу эдлэл төслөөр хүүхдийн ор, ширээ сандал, гоожуур  шинэчлэв
  • Баянхайрхан , Баян эрдэнэ багийн нийт иргэд, Баян мандал багийн иргэн С.Алтанхүү, Я.Очир нар хөдөөгийн гурван багт тус тус Гэр цэцэрлэг байгуулан цэцэрлэгт хүлээлгэн өгөв. / 2802,6/
  • Иргэдийн хандиваар тоглоом наадгай авав / 572,0/
  • 2008  онд ТА-2  төслөөр нам даралтын халаалтын өргөтгөл шинэчлэл хийв/ 13,2 сая/
  • 2009 онд МУИС-ийн багш Ж..Батхүү зуучлан Япон-Увсын түншлэлийн байгууллагаар 3569,0 мян төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 3 багийн нүүдлийн цэцэрлэгт тоглоом, тоног төхөөрөмжөөр хангалаа
  • ТА-2 төслөөр багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх “Хөгжил төв” тохижуулав. / 2640,0/
  • Цэцэрлэгийн ангиудыг хөшиг, цагаан хэрэглэлээр хангах 639,0
  • 50 ширхэг жимсний бут бүхий жижиг сад тохижуулав /250,0/
  • Жил бүр төсвийн хөрөнгөөр урсгал засвар хийж сургалтын орчинг тохижуулав...
  • Хувилбарт бүлгийн  иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнээр хангав / 2 сая төгрөг /


50 ЖИЛИЙН ОЙ УГТСАН БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТАЛААР
Доорхи ажлуудыг төсөв, төсөл, хамт олон, эцэг эх, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр ой хүртэл хийж бүтээхээр ажиллаж байна.

Цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах талаар

1.бага бүлгийн кабинет тохижуулах
2.дунд бүлгийн кабинет тохижуулах
3.ахлах бүлгийн кабинет тохижуулах  
4.ээлжийн бүлгийн кабинет тохижуулах
5.хүүхэд хөгжил төв байгуулах
6.хүний хөгжил төв байгуулах
7- давхрын коридор тохижуулах
8.2-р давхрын коридор тохижуулах
9.Багш  ажилчдын хувцасны шүүгээ хийх
10.хүүхэд хүлээн авах өрөөг тохижуулах
11. ангиудыг тоглоомоор хангах
12.их засвар үйлчилгээ хийх
13.гал тогооны өрөөг цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах
14. гадна хаалганд орц хийж тохижуулах
15. цэцгийн мандал байгуулах
16.тодорхой талбайд моджуулах
17.тоглоомын талбайд тоглоом баяжуулах
18.гадна хаалганы  210 м 2 талбайг хатуу хучилттай болгож гарах хаалга хүртэлх 15 метрт алаг чулуун зам тавих
19.хашаа хайс шинэчлэх, засварлах
20.3 багийн гэр цэцэрлэгээ тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангах
21.Хүндэтгэлийн булан байгуулах
22.Бүх өрөөний гэрлийн абажур шинэчлэх
23.Ангиудаа хөшигтэй болгох
24.Тоног төхөөрөмжөө засч сэлбэж будах
25.Нүүрсний агуулах засах
26.Хогийн тантан шинэчлэх
27.Анги бүрийн ариун цэврийн өрөөг тохижуулах
28. 100 богтой болж хүүхдийг хямд чанартай махаар хангах
29. 50 жимсний бут суулгах туршагын талбайг байгуулах сургалтад ашиглах., хүүхдийг жимс жимсгэнээр витаминжуулах ажилд нэмэрлэх

Хүний хөгжлийг хангах талаар

30. Багш Н. Болормааг дээд боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулах бэлтгэл хангах
31. багш нарын Багшлах эрхийн гэрчилгээг 100 % олгуулах ажил зохион /байгуулах
32. мэргэжлийн зэрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх
33. бие даан мэргэжлээ дээшлүүлэх арга барилыг эзэмшүүлэх, ЗАН-ийн ажлын үр дүнг дээшлүүлэх
34. үндсэн болон төрөлжсөн сургалтад графикийн дагуу хамруулж мэргэжил дээшлүүлэх
35. багш бүрийг зөвлөмж боловсруулах аргазүйд сургаж хамтран улирал бүр зөвлөмж гаргах иргэдэд түгээх
36. илтгэл, реферат, эссэ бичлэг хийх аргазүй эзэмшүүлэх
37. багш бүр судалгааны аргазүй эзэмшсэн байх
38. ажилтан бүр түүхэн номын баримт бүрдүүлэх
39. ойн ажилд бэлтгэх комисс байгуулж түүхэн танилцуулгын номын эх бэлтгэх
40. туслах багш , тогооч нар хамтран жилд 2 удаа жижиг зөвлөмж боловсруулах түгээх
41. мэргэжлийн ур чадварын уралдаан чиглэл бүрээр жилд 1 удаа явуулах
42. багш нарын баяр угтсан уламжлалт ажлуудыг олон хувилбартай үр өгөөжтэй зохион байгуулах
43.  Аймаг, бүсийн  тэргүүний ажиллагаатай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж тэргүүн туршлага нэвтрүүлэх
44. Цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр суртчилах
45.  Цэцэрлэгийн хүүхдийн дунд уламжлалт урлаг, спорт, оюун ухааны уралдаануудыг явуулж хэвших
46. Сургуульд элсэх хүүхдийг 100%, хамран сургалтын бохир жинг 80%-д хүргэх
47. СӨБ-ын сургалтын чанарыг сайжруулж үр дүнг дээшлүүлэх ажлыг БНЗ-  өөр хэлэлцүүлэх, хэлэлцүүлгийг эцэг эхийн дунд өргөтгөн        зохион байгуулж зөвлөгөөни шийдвэрийг хэрэгжүүлэх
48. Хүүхдийг шүдийг эрүүлжүүлэх ажлыг Эмнэлэгтэй хамтран зохион байгуулах
49.  БАЗАН-тэй хамтран ажиллаж сургууль цэцэрлэгийн залгамж холбоог бэхжүүлэх ажлыг олон хувилбараар явуулах
50. Хүүхдийн дасгал ажлын дэвтэр багш бүр , багш нарын баг хамтран гаргаж цэцэрлэгийн насны хүүүхдэд гэр бүлд түшиглэсэн сургалт явуулах.