Мэндчилгээ Хэвлэх
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг, 15:00

Та амархан сайн байна уу?

Буурал дээдсийн маань зуунаас зуунд өртөөлүүлэн авчирсан ариун дагшин газар шороо, нутаг ус бол Малчин сум хэмээх “овогтой” бид бүхний дээд шүтээн асрал энэрэлийн өргөө, аавууд, ээжүүдийн алтан гэрээс захиас, яндашгүй өв хөрөнгө билээ.

Энэ нутагт өнө эртээс нааш оршин тогтнож, гал голомтоо үеийн үед уламжлуулан ирсэн бүхний үр хойч болох Та бид XX зуунд Малчин сумынхан хэмээх нэгэн нэрийн доор аж төрөн суух болсноос хойш 85 дахь онтойгоо энэхүү XVII жарны төмөр бар жилд золголоо. Хорьдугаар зуунд үүсгэн бүтээсэн нэн шинэ түүх болон энэ нутагт эрдэм соёлын шинэ уурхай нээсний 70 жил, энхрий нялхасын шинэ өргөө босгосны 50 жилийн ойгоо хотол олноороо нар хур тэгшрэн, навч цэцэг найган дэлгэрсэн цагаар өргөн хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэж байна.

Гэгээн гэрэлт энэхүү гурван баяр давхарлан тохиосон өдрүүдийн хамгийн халуун дотно мэндчилгээг Малчин нутгийнхны нэр нүүр, ач тус, алдар гавъяа, аврал өршөөл өвөртөлж яваа ойр холын ахан дүүс, үр нялхас, анд нөхөд, нийт ард иргэддээ дэвшүүлэн баръя.
Алтан нутаг минь ашид ариун дагшин оршиж, айл өрх ард нийтээрээ тэгш заяатай, тэнгэрлэг хийморьтой байж, Малчин нэрээ мандуулж дуурсгаж явах болтугай.

 

Малчин сумын
ИТХ-ын дарга Ш.Цогт-Очир Засаг дарга Д.Цэндсүрэн