Мэндчилгээ Хэвлэх
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг, 15:20

МЭНДЧИЛГЭЭ

Монголын хоёр дахь том 90 гаруй мянган хүн амтай Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа Малчин сумын уугуул иргэд, сэтгэл ажлаараа холбоотой хүмүүсийн нэрийн өмнөөс  сумынхаа вэб сайтаар уламжлан н у т г и й н х а а иргэдэд мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
2009 оны намар Малчин сумын урлаг, спортын баярыг Дархан-Уул аймагт амжилттай сайн зохион байгуулж сумаа сурталчилахад нутгийн зөвлөлийн гишүүд М.Ганболд, Ц.Цэнд, Ц.БатЭрдэнэ, Б.Малчинбаяр, Ц.Ичинхорлоо ахмад настан Д.Лхагва, Н.Мөнхөө нар идэвхтэй оролцсон. Мөн С.Зандан, П.Цэдэн-Очир, Д.Шура, Г.Даваа, Н.Жамбал, Ч.Даваасамбуу зэрэг хүмүүс эд материал, мөнгөн туслалцаа үзүүлсэн.
Малчин сумын хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож байсан ахмадууд болон эдүүгээ сумын нэр хүндийг өндөрт өргөж яваа үе үеийнхэндээ гүн талархал илэрхийлье. Өнөөдрийн үр дүн маргаашийн угтал, өнгөрсөн үеийн түүх ирээдүйг дуудах уриа.Төрөлх сумынхаа түүхт ойнуудын баярын цогтой халуун мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэртүгэй!

Малчин сумын Дархан-Уул аймаг дахь
нутгийн зөвлөлийн дарга Аюушийн Лосол