МЭНДЧИЛГЭЭ Хэвлэх
2010 оны 12-р сарын 30, Пүрэв гариг, 08:28

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 1930 онд анх хүүхдийн цэцэрлэг байгуулагдаж байсан тэр үеэс 30 жилийн дараа буюу 1960 онд Малчин сумын хүүхдийн цэцэрлэг үүсэн байгуулагдаж, боловсролын салбарын хөгжил, шинэчлэлийн түүхийг бүтээлцсээр 50 жилийн түүхэн ойгоо ажил бүтээлийн өндөр амжилтаар угтаж 2010 оны 7 сарын 25-27 ны өдрүүдэд олон сайхан үйл явдлаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Цэцэрлэгийн хөгжилд оруулсан нутгийн зон олныхоо хувь нэмэр, сэтгэлийн их өглөг, дэмжлэгийг бид халуун сэтгэлээр хүлээн авч бага насны хүүхдийн сургалтын таатай орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах , техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чиглүүлэн үр дүнтэй бүтээлчээр ашиглаж байна.

Монгол түмнийхээ , нутаг усныхаа хойчийг гэрэлтүүлэгч балчирхан үрсийн хоёр дахь гэр “ Цэцэрлэг” хэмээх алдартай хаш цагаан өргөөнд морилон саатаж, тэнд эцэг эхийн ариун сэтгэл , гэгээн мөрөөдлийн залгамж болсон балчирхан хүүхдүүдээр бүчүүлэн багшаа , асрагч багшаа , тогооч багшаа хэмээн дуудуулах бүтээлч хамт олныхоо халуун мэндийг, хоёр он солигдох торгон агшинд монгол орны 4 зүг , 8 зовхист төдийгүй дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч буй элэг нэгт түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

Ирж буй 2011 онд байгаль дэлхий нар , хураа харамгүй хайрласан, тэнгэрлэг дээд заяат түмний минь буян заяа дэлгэрсэн , түвшин сайхан жил байхын ерөөлийг өргөж байна.

Та бүхэндээ Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

Малчин сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч

Салдангууд овгийн Дамбийн Сарантуяа